Олимпиадын зорилго:
Электроникийн олимпиад нь
электроникийн чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургуулиудын хамтын
ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, оюутнуудын сурах эрмэлзлэлийг
дээшлүүлэх, электроникийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд болон
их дээд сургуулиудын хамтын ажиллагааг сайжруулах, электроникийн мэргэжлийг
сурталчлах зорилгоор зохион байгуулагдах болсон билээ.
1. Олимпиадад оролцох баг.
1.1 Олимпиадад электроникийн
мэргэжлээр сургалт явуулдаг сургуулиуд оролцоно.
1.2 Нэг сургуулийн 5 оюутан 1 баг болж оролцох бөгөөд тухайн
сургуулиас хэдэн ч баг оролцож болно. Багийн гишүүдээс дор хаяж 1 оюутан 1-2
курсын оюутан байх ёстой.
1.3 Багийн гишүүн тус бүрт урьдчилан
мандат олгосон байна. Багийн гишүүд олимпиадад оролцохдоо оюутны үнэмлэх,
иргэний үнэмлэхтэй ирж мандатаа авна.
2. Олимпиадын явц.
2.1.Олимпиадын хүрээнд дараах арга хэмжээ зохиогдоно.
Үүнд:
2.1.1. Бодлогын тэмцээн
2.1.2. Дадлагын тэмцээн
2.1.3. Бакалавр оюутны эрдэм шинжилгээний
хурал
2.2.
Олимпиад нь хоёр өдөр үргэлжлэх
бөгөөд эхний өдөр Бодлогын тэмцээн болон
Оюутны эрдэм шинжилгээний хурал явагдана.
2.3.
Хоёр дахь өдөр Дадлагын тэмцээн зохиогдоно.
2.4.
Бодлогын тэмцээнээс хамгийн өндөр оноо авсан эхний
гурван оюутныг хувийн дүнгээр байр эзлүүлнэ.
2.5.
Бодлогын болон дадлагын тэмцээний нийлбэр
оноогоор багийн оноог тодорхойлж, хамгийн өндөр оноо авсан гурван багийг эхний
гурван байрт шалгаруулна.
2.6.
Оюутны эрдэм шинжилгээний хурлын
илтгэлээс ивээн тэтгэгч байгууллагуудын нэрэмжит шагнал гардуулна.
2.1. Бодлогын тэмцээн.
2.1.1 Бодлогын тэмцээнээр оролцогчид цахилгаан техникийн 3 бодлого,
аналог электроникийн 3 бодлого, тоон электроникийн 3 бодлого нийт 9 бодлого бодож уралдана. Бодлого
тус бүр 5 оноотой байх бөгөөд бүх бодлогыг бодсон оюутан нийт 45 оноо авна.
2.1.2 Сургууль тус бүр
цахилгаан техникийн 10 бодлого, аналог электроникийн 10 бодлого, тоон
электроникийн 10 бодлого нийт 30 бодлогыг олимпиадын сайтад тавьж санд
бүртгүүлнэ. Сан дахь бодлогоос санамсаргүй байдлаар бодлого сонгогдоно. Нэг сургуулиас нэгээс илүү бодлого
сонгогдохгүй байх журмыг баримтална.
2.1.3 Бодлогыг оруулахын өмнө
олимпиадын шүүгчдийн комисс бодлогыг шинээр зохиох эсвэл бодлогын тавилтыг
өөрчлөн найруулж бодолтын талаар нэгдсэн дүгнэлтэнд хүрнэ.
2.1.4 Бодлогыг бодох хугацаа 4 цаг
байна. Багийн гишүүдэд бодлогын өгөгдлийг хоосон цаасны хамт өгөх бөгөөд
оролцогчид үзэг, харандаанаас гадна санах ойгүй тооны машин ашиглаж болно.
Тооны машин дамжуулан хэрэглэхийг хориглоно.
2.1.5 Бодлогын тэмцээнийг олимпиадыг зохион байгуулагч багш
нар эрхлэн явуулна.
2.1.6 Бодолт эхлэхээс өмнө шүүгчид
бодлогын өгөгдлийг тодруулан тайлбарлана. Бодолт эхэлснээс хойш бодлогын
өгөгдөлд тодорхойгүй зүйл гараагүй тохиолдолд шүүгчид танхимд орохгүй.
2.1.7 Бодолтын туршид сургууль тус бүрээс
ирсэн хянагч багш нар хяналтын үйл ажиллагаа явуулж болно.
2.1.8 Бодлогын тэмцээн дуусахад оролцогч
нийт оюутнуудыг шифрлэх бөгөөд үүнийг олимпиадыг зохион байгуулагч сургуулийн
зохион байгуулагч багш нар гүйцэтгэж, шифрлэсэн нэрсийг дугтуйд хийж лацдан
шүүгчдийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгнө. Шифрлэхдээ суудлын хаанаас эхлэхийг
сугалаагаар шийднэ.
2.1.9 Оролцогчдыг шифрэлсэний дараа зохион
байгуулагчид бодлогыг хурааж авах ба түүний бүрэн бүтэн байдлыг шалган
шүүгчдийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгнө.
2.1.10 Бодлогын туршид багийн гишүүд
нэмэлт мэдээллийн эх үүсвэр ашиглахыг хориглоно. Үүнд:
- Гар утас,
- Лекцийн материал,
- Ном товхимол,
- Бусад урьдчилан бэлтгэсэн
материал.
2.2.Дадлагын
хэсэг.
2.2.1 Дадлагын хэсэг нь:
- Электроникийн симуляцын
программ Proteus7.5 програм дээр даалгавар гүйцэтгэх,
- Техникийн дүрслэлийн хэл VHDL дээр
загварчлах,
- Диод, транзистор, эсэргүүцэл,
конденсатор гэсэн элементүүдээр хялбар хэлхээ угсарч гагнаж ажиллуулах гэсэн
гурван хэсгээс тогтоно.
2.2.2 Шүүгчдийн бүрэлдэхүүн
хоорондоо хэлэлцэх замаар дээр өгүүлсэн нөхцлийн дагуу даалгаврыг боловсруулж
өгөгдлийг бэлтгэнэ.
2.2.3 Баг тус бүр 3 хэсэгт хуваагдан
эдгээр даалгавруудыг зэрэг гүйцэтгэнэ. Багууд гишүүдээ хэрхэн хувиарлахыг
өөрсдөө шийднэ. Гэхдээ
угсралтын даалгаварыг зөвхөн 1-2-р курсын оюутан гүйцэтгэнэ.
2.2.4 Даалгавар гүйцэтгэхийн өмнө
шүүгчдийн бүрэлдэхүүн даалгаврын өгөгдлийг танилцуулна.
2.2.5 Даалгаврыг 3 цагийн турш
гүйцэтгэнэ. Шаардлагатай гэж үзвэл шүүгч цаг сунгана.
2.2.6 Хянагч багш нар даалгаврыг
гүйцэтгэх явцад хяналт тавьж болно.
2.2.7 Даалгаврын гүйцэтгэлийг зохион
байгуулагч багш нар удирдан явуулах бөгөөд цаг дуусмагц оюутнуудын даалгавар
гүйцэтгэлийг зогсоож багийн гишүүдийг ширээнээс холдуулна.
2.2.8 Шүүгчид багийн гишүүдийн
гүйцэтгэлийг камерийн тусламжтай алсаас шалгана. Энэ үед багийн гишүүд ажиллаж
байсан компьютер болон ширээнээс гүйцэтгэлээ танилцуулна. Камерт багийн
гишүүдийн царай харагдахгүй.
2.2.9 Даалгаврыг гүйцэтгэх явцад
оюутнуудад зохион байгуулагчдын зүгээс тавьж өгсөн мэдээллийг л ашиглахыг
зөвшөөрнө. Гадны нэмэлт мэдээллийг ашиглахыг хориглоно. Үүнд:
- Гар утас,
- Flash disk, CD, Floppy disk.
- Лекцийн материал,
- Ном товхимол,
- Бусад урьдчилан бэлтгэсэн
материал,
2.3 Оюутны эрдэм шинжилгээний хурал.
2.3.1 Шүүгчдийн бүрэлдэхүүнд ивээн
тэтгэгч байгууллагуудаас урилгаар ирсэн гишүүд орно.
2.3.2 Олимпиадад оролцох
сургуулиудаас оролцох илтгэлийн тоог хязгаарлахгүй
2.3.3 Нэг илтгэлийг 10 минутаас
илүүгүй хугацаанд тавина.
2.3.4 Илтгэгчид сэдвийн дагуу Power
Point дээр presentation бэлтгэсэн байна.
2.3.5 Илтгэгчид биет загварыг үзүүлж
болно.
2.3.6 Олимпиадад оролцогч сургууль
тус бүрээс постер илтгэл, болон бүтээлийг ирүүлж болно.
2.3.7 Олимпиадад оролцогч сургууль
тус бүрээс ирсэн аман илтгэл болон постер илтгэлүүдийг товхимол болгон
хэвлүүлнэ.
3. Шүүгчид.
3.1 Олимпиадад оролцох сургууль тус
бүрийг төлөөлөн нэг багш шүүгчдийн бүрэлдэхүүнд оролцон ажиллана.
3.2 Шүүгчид нь олимпиадын бодлогын тэмцээнд тавигдах
бодлогод сонголт хийх, бодлогыг найруулах, бодлогын агуулгад дүгнэлт хийх үүрэг
хүлээнэ. Шүүгчид бодолтыг хамтран шалгаж оноог гаргана. Техникийн зөвлөлгөөнөөр
тохирсон протоколын заалтыг мөрдлөг болгон ажиллана.
3.3 Шүүгчид нь хоорондоо хэлэлцэх
замаар олимпиадын дадлагын хэсэгт тавигдах даалгаврыг шийдвэрлэнэ. Даалгаврыг
өгөгдлийн дагуу хэрхэн дүгнэхийг хамтран хэлэлцэх замаар шийдвэрлэж, үүний
дагуу дүгнэж оноог гаргана.
3.4 Оюутны эрдэм шинжилгээний шүүгч
нар оюутны эрдэм шинжилгээний хурлыг дүгнэж ивээн тэтгэгч байгууллагуудын
нэрэмжит шагналын эздийг тодруулна.
4. Дүгнэх журам.
Бодлогын хэсгийн оноог нийт онооны
40% гэж үзнэ. Харин дадлагын хэсгийн 3 ажил нийт онооны 60% гэж үзнэ. Оюутны
эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн дүн багийн дүнд нөлөөлөхгүй.
4.1 Бодлогын хэсэг нь нийт онооны
40%-г эзлэнэ.
4.2 Дадлагын хэсэг нь нийт онооны
60%-г эзлэнэ. Дадлагын хэсгийн оноог дадлагын 3 ажилдаа хувааж
ноогдуулна. Үүний дүнд симуляцын программ дээр ажиллах хэсэг болон VHDL дээр
тоон системийг загварчлах болон аналог хэлхээ угсрах ажлууд тус бүр 20%
эзлэнэ.
4.3 Бодлогын хэсгийн нэг бодлогыг 5
оноогоор дүгнэх бөгөөд бүх бодлогыг бүрэн бодсон оюутан 45 оноо авна.
4.4 Бодлогын хэсгээс багийн
гишүүдийн авсан онооны нийлбэрээр багийн бодлогын хэсгээс авсан оноог тооцож
гаргана. Хэрэв багийн бүх гишүүд бүх бодлогыг бүрэн бодсон бол тухайн баг
бодлогын хэсгээс 225 оноог авах ба энэ нь нийт онооны 40%-тай дүйцнэ.
4.5 Дадлагын хэсгийн даалгаврыг
гүйцэтгэлийн дагуу хэрхэн дүгнэхийг шүүгчид хэлэлцэн тогтоно. Үүний дагуу шүүгч
тус бүр гүйцэтгэлийг дүгнэнэ. Эцэст нь шүүгчид багуудын даалгаврын гүйцэтгэлийг
хэлэлцэж, эцсийн оноог гаргана.
4.6 Бодлогын хэсэг болон дадлагын
хэсгүүдийн онооны нийлбэрээр багийн оноог гаргана.
5. Байр эзлүүлэх.
5.1 Бодлогын хэсгээс хамгийн өндөр
оноо авсан оюутнуудыг онооны дагуу жагсаан I, II, III байранд шалгаруулна.
5.2 Багуудийг авсан онооны дагуу
жагсааж хамгийн өндөр оноо авсан 3 багийг шалгаруулан I, II, III байр эзлүүлнэ.
5.3 Оюутны эрдэм шинжилгээний
хурлаас ивээн тэтгэгчийн нэрэмжит шагнал олгоно.
6. Хянагч багш нарын үүрэг.
6.1 Хянагч багш нь мандаттай байх
бөгөөд олимпиадыг зохион байгуулах явцад хяналт тавьж, ажиллах үүрэгтэй.
6.2 Хянагч багш нь олимпиадын явцад
хяналт тавих явцдаа оюутнуудтай харилцаж зөвлөлгөө өгөхгүй байх үүрэг хүлээнэ.
0 comments:
Post a Comment