Monday, October 21, 2013

Бодлого нэмэх заавар

Манай сайтад тавтай морил. Бидэнтай хамтарч ажиллаж байгаа танд гүнээ талархаж байна. 


Алхам1. Нэмэх бодлогын зургийг 150ppi –аас багагүй 300 ppi –аас ихгүй нягтаршилтай , 300x200 аас багагүй хэмжээтэй, jpeg эсвэл png форматтай бэлтгэнэ. Томъёоны хэлбэр алдагдуулахгүйн тулд зураг хэлбэрээр оруулбал хялбар байх болно.
Алхам 2. http://microelecolympiad2013.blogspot.com/  линкээр олимпиадын сайтад нэвтэрнэ.
Алхам 3. Бодлогын  сан цэснээс БОДЛОГО НЭМЭХ гэсэн Tool-ийг сонгоно.  Зураг 1.

Зураг 1. Бодлого нэмэх
Алхам 4. Анх удаа нэвтэрч байгаа тохиолдолд Хэрэглэгчийн эрх, нууц үг асуух бөгөөд
-          USER ID : electronicolympiad16@gmail.com
-          USER PSS: ***********  гэсэн эрхээр нэвтэрнэ. нууц үгийг блогийн админаас авна.

Алхам 5. Мэдээ нэмэх дараах хуудас гарч ирнэ. 

Зураг 3. Шинэ мэдээ нэмэх тохируулгын хуудас
Алхам 6. Хуудасны зүүн талд байрлах  NEW POST –ыг дарж шинэ мэдээ оруулах цонхыг дуудна.
Алхам 7. Шинэ мэдээг дараах зарчмаар оруулна. Үүнд:
-          Post title талбарт Бодлогын нэрийг оруулна. Жнь: Тоон электроник 1-2012
-          Хуудасны баруун тал дахь Post Settings цэснээс LABEL талбарт Label-ийн нэрийг  өгнө. 
-          Label-ийн нэр нь ИХ СУРГУУЛИЙН НЭР-САЛБАР СУРГУУЛИЙН НЭР-БОДЛОГЫН АНГИЛАЛ гэсэн бүтэцтэй ба дор хүснэгтэд нарийвчлан харуулав.  Жишээ нь: Улаанбаатар сургуулийн тоон электроникийн бодлого нэмэх бол МУИС-УБС-Т гэсэн label нэр өгнө. Label нэрийг зөв өгөх нь чухал. Буруу өгсөн тохиолдолд үндсэн цэсэнд бодлого орохгүй гэдгийг анхаарна уу.
-          Текст бичих үндсэн цонхонд бодлогын өгүүлбэрийг бичнэ. Энд нийтлэг ашиглагддаг WORD Tools үндсэн цонхны дээр байрлаж байгаа. 

Зураг 4. Шинэ бодлого нэмэх талбар
Label нэрийн хүснэгт

Их сургуулийн нэр
Салбар сургуулийн нэр
Бодлогын ангилал
ШУТИС
КТМС
Т /тоон электроник/
МУИС
МХТС
А /аналог электроник/
БХИС
ЭХИС
Ц /цахилгаан электроник/
ХААИС
МТС

ЭрТС
ФЭС

ИЗОУИС
ЦКС

ХИС
ДТС  /Дарханы ТС/

"УБ"ИС
УБС

МУБИС
ИС


МехТС
МБУС

     Анхаар! Төрийн сургуулийн шинэчилэл өөрчлөлттэй холбоотой шинэ нэртэй болсон сургуулийн LABEL хуучнаараа байгаа. Жнь: МУИС-ийн ХШУИС -ийн label МУИС-МТС, МУИС-ийн ШУС-ийн label МУИС-ФЭС хэвээрээ байгаа. 
Эрдэнэтийн Технологийн сургууль, "Их Засаг" олон улсын их сургууль, Хүмүүнлэгийн их сургууль, "Улаанбаатар" их сургуулийн label-д салбар сургуулийн нэр байхгүй. Жн. Эрдэнэтийн технологийн сургуулийн аналог бодлогын сангийн label нь ЭрТС-А байна.  

Алхам 8. Зураг оруулахдаа
-          WORD tools  дотроос INSERT PICTURE  -г сонгоно.
-          Гарч ирэх POP-UP цонхны дээд талд  Choose  files –ийг  сонгоно.

-          Татаж оруулсан зургаа сонгож Add selected button дарна.
-          Дуудаж оруулсан зурган дээр хулганаар товшиж түүний хэмжээг тохируулж болно.

Алхам 9. Бодлогонд шаардлагатай мэдээлэл оруулсаны дараа PUBLISH дарна.
Алхам 10. Амжилттай оруулсан бол POST гэсэн цэсэнд оруулсан бодлого нэмэгдсэн байна.
Ямарваа үл ойлгогдох зүйл гарвал sugir@must.edu.mn  хаягаар захиа бичих эсвэл утсаар холбоо барина уу.








0 comments:

Post a Comment