Monday, October 7, 2013

Протокол

Улсын Электроникийн 15-р олимпиадыг зохион байгуулахтай холбоотой
зөвлөлдсөн 1-р зөвлөгөөний протокол
Зөвлөгөөнд оролцогчид:
-          Улсын Электроникийн 15-р олимпиадад оролцохоор саналаа ирүүлсэн ШУТИС-КТМС, ШУТИС-МХТС, ШУТИС-ЭХИС, Дарханы ТС, МУИС-МТС, МУИС-ФЭС, МУИС-УБС, БХИС гэсэн 8 сургуулиас энэ удаагийн зөвлөгөөнд МТС, ФЭС, МХТС, КТМС, УБС-ийн багш нар оролцож ирц 62,5% байв.
Зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудал
     1.      Бодлогын бүтэц, бодлогын сан
     2.      Бодлогын засах эрэмбэ, шифрлэлт
     3.      Дадлагын тэмцээний платформ
     4.      Дадлагын тэмцээнийг шалгах арга
     5.      Дүгнэх арга
     6.      Оюутны эрдэм шинжилгээний хурал
     7.      Бооцоо
Зөвлөгөөнөөс гаргасан шийдвэрүүд:
           1.      Бодлогын бүтэц журамд заасны дагуу хэвээрээ байна.
     2. 14-р олимпиадын үеэр цугларсан бодлогын санг энэ жилийн дэвшүүлэх бодлогоор баяжуулна. Үүний тулд зохион байгуулагч сургууль урьд жилийн бодлогын санг өөрийн сайтанд нэмж оруулах ажлыг гүйцэтгэх.
           3.      Сургууль бүр аналог электроникийн 10, цахилгаан техникийн 10, тоон электроникийн 10 бодлого бодлогын санд нэмнэ.
        4.       Энэ жилийн шинээр дэвшүүлэх бодлогыг сургуулиуд 10 сарын 21-ны 00:00 цагаас 10 сарын 25-ны 23:59 цаг хүртэл хугацаанд олимпиадын сайтанд нэмэх эрхтэй.
       5.      Санд нэмж байгаа бодлогын зураг, текст гаргацтай, тод байхыг бодлого дэвшүүлсэн сургууль хариуцах бөгөөд зохион байгуулагч талаас шаардлага хангаж байгаа эсэхийг хянан шалгаж, шаардлага тавих эрхтэй байна.
        6.      Олимпиадын явц журамд заасны дагуу явагдах ба нэмэлт тодруулгыг дараах байдлаар шийдвэрлэв. Үүнд:   
a.       Бодлогын тэмцээний хугацаа дуусахад зохион байгуулагчид оролцогчдыг шифрлэнэ.Оролцогч өөрийн шифрийг мэдэх эрхтэй.
b.      Бодлого засах хугацаанд шифр мэдэгдэхгүй байлгахыг зохион байгуулагч хариуцна.
c.       Бодлогын тэмцээний дүнг эхний өдрийн орой шифрээр нь сайтад мэдээлнэ.
d.      Бодлогын тэмцээний дүн гарснаас хойш 1 цагийн хугацаанд оюутнууд өөрийн бодлогыг хамгаалах тухай өргөдөл өгч болно.
e.       VHDL-ийн загварчлалын платформ нь SPARTAN-3E байна.
f.       Дадлагын тэмцээнийг шүүгчид алсын зайнаас , камер, микрофон, чанга яригчийн тусламжтайгаар шүүнэ.
g.       Микрофоноор ярих хүний дуу хоолойг таниулахгүй байх арга хэмжээг зохион байгуулагч тал гүйцэтгэнэ.
h.      Дадлагын тэмцээнийг дүгнэхдээ шүүгчид зөвшилцөж олонхын саналаар нэгдмэл оноо өгнө.
i.        Дадлагын тэмцээнийг дүгнэх ажиллагаа дууссаны дараа багийн нийт оноог тодорхойлох үед бодлогын тэмцээний шифрийг задлана.

    7.      Оюутны эрдэм шинжилгээний хурлыг ивээн тэтгэгч байгууллагын төлөөлөгчид өөрсдөө шүүж, өөрийн нэрэмжит шагнал гардуулна гэсэн зохион байгуулагчдын саналыг дэмжив.
     8.      Энэ жилийн оролцогч багууд 200,000 /Хоёр зуун мянган/ төгрөгийн бооцоог 10 сарын 31-ны дотор зохион байгуулагч сургуулийн дансанд шилжүүлсэн байна.
     9.      10 сарын 9-ны дотор сургуулиуд оролцох багийн тоог тодорхойлж, үүний дагуу нэхэмжлэл авна.
     10.  10 сарын 25-ны дотор оролцох багийн мэдүүлэг, ЭШХ-д тавигдах илтгэлийн сэдэв, илтгэгч, удирдагчийн нэрсийг sugir@csms.edu.mn, sugir@must.edu.mn хаягаар ирүүлэхээр болов.


                                                   Протокол үйлдсэн Ц. Сугир


0 comments:

Post a Comment