Tuesday, November 11, 2014

Электроникийн 16 дугаар олимпиадын мэдээлэл

Улсын, ээлжит электроникийн XVI олимпиадийг 2014 оны 11 сарын 8-9 өдрүүдэд ШУТИС. Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль болон Мэдээллийн Технологийн Үндэсний Парк хамтран амжилттай зохион байгууллаа. Тус олимпиадыг мэдээллийн технологийн “Square Synergy” ХХКомпани ивээн тэтгэсэн байна.

Энэ удаагийн олимпиадад электроник, автоматжуулалт,  мэдээллийн технологийн чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургуулиудаас ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль, Механик, Тээврийн  Сургууль, МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургууль, Шинжлэх Ухааны Сургууль, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Мэдээлэл Харилцаа, Менежментийн Сургууль, Их Засаг Олон Улсын Их Сургууль зэрэг 6 их сургуулийн 9 багийн оюутнууд мэдлэг, авьяас, ур чадвараа гайхуулан өрсөлдсөнөөс хувийн дүнгээр МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Физик-электроникийн 4-р курсын оюутан         Б.Даш 21,5 оноогоор тэргүүн байр, МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургуулийн Электроникийн 4-р курсын оюутан Д.Ядамсүрэн 18,2 оноогоор дэд байр, Б.Амартүвшин 17,5 оноогоор гуравдугаар байр тус тус  эзэлсэн байна.
   
     Электроникийн олимпиадад оролцогч багууд Аналог удирдлагатай Импульс-Өргөний Модуляцитай дохионы үүсгүүр сэдвийн дор аналог хэлхээ зохиох , систем дизайны шийдэл боловсруулах, симуляци хийх гэсэн дэд хэсгүүд бүхий нийлмэл даалгавар гүйцэтгэж уралдсанаас МИУС-ийн ХШУИС-ийн Нэгдүгээр баг 34,3 оноогоор тэргүүн байр, МУИС-ийн ШУС-ийн Нэгдүгээр баг 27,19 оноогоор дэд байр, МУИС-ийн ШУС-ийн Хоёрдугаар баг 26,96 оноогоор гуравдугаар байруудыг тус тус эзэлжээ. 

                Энэхүү олимпиадын хүрээнд зохион байгуулсан, Бакалавр Оюутны Эрдэм Шинжилгээний Хуралд нийт 7 илтгэл хэлэлцэгдэж, МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн оюутан З. Мөнх-Эрдэнэ, Г. Сүхбуян, У. Төгөлдөр нарын “Raspberry Pi микропроцессорыг сургалт болон хэрэглээнд ашиглах нь сэдэвт илтгэл тэргүүн байр, ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн сургуулийн оюутан Ц. Чинбатын Усны тоолуурын автоматжуулсан системийн судалгаа сэдэвт бүтээл дэд байрыг эзэлсэн байна.  


 Боловсролын салбарт хийгдэж байгаа өөрчлөлт, шинэчлэлттэй холбоотойгоор олимпиадад оролцох сургуулийн тоо энэ жил цөөрсөн ч анх удаа хувийн сургуулидын төлөөлөл болон оролцож, энэ олимпиадын цар хүрээ, ач холбогдлыг өндрөөр үнэлсэн Их Засаг Олон Улсын Их Сургууль, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн удирдлага, багш, оролцогч оюутнууддаа зохион байгуулагчдын зүгээс гүн талархал илэрхийлж байна.
Ирэх 2015 оны Электроникийн 17 дугаар олимпиад МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургууль дээр хийгдэхээр товлогджээ.  

0 comments:

Post a Comment