Friday, October 3, 2014

Электроникийн XV олимпиадад ирсэн бодлогууд

Бодлого №1 Зураг 2-д харуулсан хэлхээний оролтонд нь зураг 1-д харуулсан импульсийг  өгсөн гэвэл гаралтын дохионы хугацааны диаграмыг зурна уу.

Бодлого №2   Дараах хэлхээний v0(t) хүчдэлийг хугацааны бүх завсарт тодорхойлж, хугацааны диаграм байгуул.  SW1 түлхүүр t=0 агшинд залгагдсан ба SW2 түлхүүр t=150s агшинд салгагдсан болно.




Бодлого №3 1 үүрэндээ 4 бит өгөгдөл хадгалдаг, 4 үүртэй FIFO санах ойн хэлхээ зохио. Санах ой дүүрэн /FULL/, санах ой хоосон /EMPTY/ гэсэн төлвийн сигнал гаргадаг байна.
PUSH командаар өгөгдөл бичнэ, POP командаар өгөгдөл уншина.

Бодлого №4 Зурагт үзүүлсэн хэлхээний А ба В зангилааны хооронд  тодорхойлогдох Твениний эквивалентийг олж, хамгийн их чадал /Pmax/ унагаах ачааллын ZL эсэргүүцлийг тодорхойл. Ачаалал дээр ялгарах хамгийн их чадал Pmax-ийг ол.

Бодлого №5 Зурагт AC-DC хувиргуур ачааллын хамт өгөгджээ. U2=32В, E=12В, аккумуляторын дотоод эсэргүүцэл 0,2 Ом ба тиристорын асаалтын өнцөг 30c бол аккумуляторыг цэнэглэх гүйдлийг ол.

Бодлого №6 Зурагт үзүүлсэн хэлхээний триггерүүдийн гаралт болон Z гаралтын хугацааны диаграммыг зур.
  

Бодлого №7 Доорх тэгшитгэлийн дагуу ажиллах хэлхээг зохионо уу.

Бодлого №8 Өсгүүрийн Uout –ийг томъёол. Транзисторууд нь ижил бөгөөд гүйдэл өсгөлтийн коэффициент нь 150.  Багтаамжийн эсэргүүцэл өсгүүрийн ажлын давтамжийн хязгаарт тооцогдохгүй бага гэж үзнэ.



Бодлого №9 Дараах зурагт  2-тын гүйцээлт олдог тоон системийн дизайныг үзүүлэв. Энэ систем нь 8 бит шифт регистр,  хоёртын тоолуур, детектор, удирдлагын хэсэг(controller)–ээс тогтоно. Удирдлагын хэсгийн эхлэх дохио S=1 болоход шифт регистрт 8 бит өгөгдлийг ачааллаж, тоолуурын утга 0 болох ба 2-тын гүйцээлтийг олоход бэлэн болно. SR shift register right дохио идэвхтэй үед шифт регистр баруун тийш шифт хийгдэнэ. Q1–ийн утга гэдрэг холбоогоор удирдлагын хэсгээр дамжин шифт регистрийн ахлах MSB оролтонд холбогдоно. Хоёртын гүйцээлтийг тоолуурын утга 7-той тэнцүү болсон үед олдсон гэж үзнэ. Удирдлагын хэсэг (controller)–ийн схемийг зур.
Удирдлагын дохионуудын үүрэг :
      S=1           Эхлэх дохио ба clock–оор синхрончилогдоно.
      Load = 1   Шифт регистрт өгөгдөл параллел ачаалагдана.
      RST = 1   Тоолуурын утгыг тэглэнэ.
      Q1            Шифт регистрийн хамгийн бага (LSB) бит
     SR = 1      Shift register right буюу шифт регистр баруун тийш шифт хийгдэнэ.
     INCR=1   Тоолуурын утгыг 1–ээр нэмэгдүүлнэ.
     DI             Шифт регистрийн ахлах (MSB) битэд холбогдоно.
     Z = 1        Тоолуурын утга 7 гэдгийг заана.

0 comments:

Post a Comment