Monday, October 13, 2014

Протокол

Электроникийн XVI олимпиадын техникийн зөвлөгөөнөөс гаргасан шийдвэр 
огноо: 10 сарын 8

1. Техникийн зөвлөгөөнөөс гаргасан энэхүү шийдвэрийг журмын 3.3-т заасны дагуу хүчин төгөлдөрт тооцно.

2. Оролцогчдын тухай:
  Төрийн өмчийн их дээд сургуулиудын бүтцийн өөрчлөлттэй холбоотой зарим сургуулийн электроникийн чиглэлийн мэргэжлийн элсэлт хаагдаж байгаа шалтгаанаар энэ жилийн олимпиадад журмын 1.2-т "Багийн гишүүдээс дор хаяж 1 оюутан 1-2 курсын оюутан байх" гэснийг заавал мөрдөх албагүй гэж шийдвэрлэв. Харин 3 ба түүнээс доош курсын оюутан заавал оролцсон байна гэж шийдвэрлэлээ.

3. Бодлогын сангийн тухай:
3.1. Журмын 2.1.2-т заасны дагуу сургууль бүр бодлогын санд 30 хүртэл бодлого нэмэх үүрэгтэй.
3.2. Бодлогын сан одоогоор 250 орчимд хүрсэн, мөн энэ жилийн бодлогоор баяжигдах учир журмын 2.1.2-т заасан "Нэг сургуулиас 1-ээс илүү бодлого сонгогдохгүй байх " гэсэн заалтыг заавал мөрдөх шаардлагагүй гэж үзлээ. Иймд энэ жилийн бодлогын сангаас Цахилгаан техник, Аналог электроник, Тоон электроник гэсэн 3 сэдвээр нийт сангаас 3, 3-н бодлого сугалхаар болов.
3.3. Сугалагдсан бодлого олимпиадын шаардлагыг хангахааргүй гэж үзвэл шүүгч нар тухайн бодлогыг болих, сангаас хасах эрх эдлэнэ.

4. Дадлагын тэмцээний тухай:
4.1. Журмын 2.2.1 заалтанд дараах нэмэлтийг хийв. Үүнд Систем дизайныг
- VHDL хэлээр XILINX ISE програм хангамж ашиглан SPARTAN-3E хавтан дээр хийх ба систем дизайны бүх оноог авах боломжтой.
- PICC, MPLab ашиглан PIC контроллерийн QL200 хавтан дээр хийж болох бөгөөд
микроконтроллероор хийсэн тохиолдолд бүх онооны тодорхой хувийг авах боломжтой байна.
- Систем дизайны даалгавартай холбоотой богино хугацааны сургалтыг МХТС-аас зохион байгуулах боломжтой бөгөөд сургалт хийлгэх захиалгаа өгч болно.

5. Олимпиадын бусад асуудлыг журамд заасны дагуу шийдвэрлэнэ. 

Протокол тэмдэглэсэн: Ц. Сугир

0 comments:

Post a Comment