Friday, October 3, 2014

Электроникийн Улсын Олимпиад-2013


Компьютерийн Техник Менежментийн Сургуулийн Компьютерийн техникийн багийн хамт олны санаачилгаар 1999 оны 5 сарын 8 нд Монгол улсад электроникийн чиглэлээр сургалт явуулдаг Их, дээд сургуулиудын дунд Электроникийн анхдугаар Олимпиадыг зохион явуулснаас хойш тасралтгүй 15 дахь жилдээ амжилттай явагдаж өнгөрлөө. Электроникийн анхдугаар олимпиадад Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Компьютерийн Техник Менежментийн сургууль, Холбоо Мэдээллийн Техникийн сургууль, Эрчим Хүчний Инженерийн сургууль, Монгол Улсын Их Сургуулийн Физик Электроникийн сургууль, Улаанбаатарын Их сургууль гэсэн 5 сургууль тус бүр тав таван хүнтэй баг оролцуулснаас КТМС-ийн баг 1-р байранд, ганцаарчилсан дүнгээр КТМС-ийн оюутан Б.Ууганбаяр нар тус тус шалгарч байсан байна.
2000 онд зохиогдсон электроникийн хоёрдугаар олимпиадыг мөн КТМС удирдан зохион байгуулсан бөгөөд үүнээс хойш олимпиадыг оролцогч сургуулиуд ээлжлэн зохион байгуулахаар шүүгч нарын зөвлөл шийдвэрлэснээр энэ уламжлал одоо болтол хадгалагдаж байна. 
Энэ удаагийн электроникийн 15-р олимпиадад ШУТИС-КТМС, ШУТИС-МХТС, ШУТИС-МИС, ШУТИС-ЭХИС, ШУТИС-ДТС, МУИС-МТС, МУИС-ФЭС, МУИС-УБС, ХААИС-ИС, БХИС-ЦХС 10 сургуулийн 14 баг оролцлоо.
Энэ удаагийн олимпиадын багийн төрөлд 34.267 оноогоор МУИС, ФЭС-1 баг1-р байр, 34.089 оноогоор ШУТИС, КТМС-2 баг 2-р байр, 30.4 оноогоор ШУТИС-МХТС баг 3-р байр тус тус эзэллээ.
МУИС-ФЭС 1-р баг
ШУТИС-КТМС 2-р баг
ШУТИС-МХТС
Хувийн дүнгээр 17.5 оноогоор МУИС, МТС-ийн оюутан Б.Амартүвшин 1-р байр, 14 оноогоор МУИС, МТС-ийн оюутан Б.Үйлстөгөлдөр 2-р байр, 13 оноогоор МУИС, ФЭС-ийн оюутан Б. Чанцалсүрэн 3-р байр тус тус эзэллээ.

МУИС-МТС. Б. Амартүвшин
МУИС-МТС. Б. Үйлстөгөлдөр
МУИС-ФЭС Б. Чанцалсүрэн
Мөн олимпиадын үеэр оюутнуудын дунд зохиогдсон эрдэм шинжилгээний хуралд 10 илтгэл хэлэлцүүлж МУИС, ФЭС-ийн оюутан Б.Мягмарзул, Т.Энхболднарын “Aрдиуно-г сургалтанд хэрэглэх нь” сэдэвтэй илтгэл 1-р байр, ШУТИС, ЭХИС-ийн оюутан Э.Гомбожавын “Инфра мэдрүүр ашигласан электрон цоож” сэдэвтэй илтгэл 2-р байр тус тус эзэллээ.
ШУТИС-ЭХИС. Э. Гомбожав

МУИС-ФЭС. Б. Мягмарзул, Т. Энхболд
Амжилт гаргасан нийт оюутан залуусдаа сурлагын өндөр амжилт хүсье.
Энэ удаагийн олимпиадыг зохион байгуулахад санхүүгийн дэмжлэг өгч бидний ажилд гүн туслалцаа үзүүлсэн ивээн тэтгэгч байгууллагууд болох  Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, Жи-Мобайл ХХК, Инкомнет ХХК, Сант сургууль, КПМ ХХК-ийн хамт олонд гүн талархал илэрхийлье.
Ирэх жил зохиогдох электроникийн 16-р олимпиадыг Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл Холбооны Технологийн Сургууль удирдан зохион байгуулна.



0 comments:

Post a Comment