Thursday, October 24, 2013

1.Traffic Ligth Control -2013

Хурдны зам, хөдөөний замын уулзварын хөдөлгөөнийг зохицуулдаг гэрэл дохионы удирдлагын хэлхээг зохионо уу.


Хөдөөний замын хөдөлгөөн сийрэг учраас түүгээр тээврийн хэрэгсэл ирсэн эсэхийг C детектор илрүүлнэ. Хурдны зам ачаалал ихтэй учраас C детектор тээврийн хэрэгсэлгүй гэж мэдээлж байвал хурдны замын гэрэл дохионы ногоон байнга ассан байна. С детектор тээврийн хэрэгсэл ирснийг илрүүлэхэд хурдны замын гэрэл ШАР-УЛААН дарааллаар өөрчлөгдөнө. Хурдны замын гэрэл УЛААН болоход хөдөөгийн замын гэрэл УЛААН-аас НОГООН-руу шилжинэ.
Энэ системд гадаад таймер холбоотой бөгөөд С детектор сигнал үүсэхэд таймерийн оролтонд зөвшөөрлийн ST /set timer/ сигнал хэлбэржиж таймер хугацаа тоолж эхлэнэ. Таймерийн гаралтанд шар гэрлийн асах хугацааг тодорхойлох TS богино импульс, Ногоон гэрлийг асах хугацааг тодорхойлох TL урт импульс үүснэ.

0 comments:

Post a Comment