Saturday, October 26, 2013

Тоон электроник 2-2013

Тоолуур, параллел нэмэгч, 2 регистрээс тогтсон үржүүлэгчийн дизайн өгөгдөв. А регистр үржвэр (product)-ийг хадгалах учраас B регистрээс 2 дахин урт байх ёстой. B регистр үржигдэхүүн (multiplicand) -ийг хадгална. Эхлэх дохио S ирэхэд удирдлагын (controller) гаралтын дохио INIT=1 болно. INIT=1 болоход A регистр цэвэрлэгдэж, үржвэр (multiplier) тоолуурт ачаалагдах ба multiplicand нь B регистрт ачаалагдана. ADD=1 болоход multiplicand –ийн утга A регистрийн утга дээр нэмэгдэнэ. DECREM=1 болоход тоолуурын утга 1-ээр хорогдоно. Тоолуурын утга хорогдсоор 0 болоход үржих үйлдэл дуусна. Үржих үйлдэл дууссан үед удирдлагын хэсэг COMPLETE дохиог 1 клок циклийн турш 1 түвшинтэй байлгаад буцааж 0 болгон анхны төлөвт шилжинэ. Удирдлагын хэсэг (controller) –ийн схемийг зур.

0 comments:

Post a Comment