Saturday, October 26, 2013

Тоон электроник 3-2013

Дараахь зурагт 2 -тын гүйцээлт олдог тоон системийн дизайныг үзүүлэв. Энэ систем нь 8 бит шифт регистр, хоёртын тоолуур, детектор, удирдлагын хэсэг(controller) –ээс тогтоно. Удирдлыагын хэсгийн эхлэх дохио S=1 болоход шифт регистрт 8 бит өгөгдлийг ачаалаж, тоолуурын утга 0 болох ба 2 тын гүйцээлтийг олоход бэлэн болно. SR shift register right дохио идэвхтэй үед шифт регистр баруун тийш шифт хийгдэнэ. Q1 –ийн утга гэдрэг холбоогоор удирдлагын хэсэгээр дамжин шифт регистрийн ахлах MSB оролтонд холбогдоно. Хоёртын гүйцээлтийг тоолуурын утга 7 той тэнцүү болсон үед олдсон гэж үзнэ. Удирдлагын хэсэг (controller) –ийн схемийг зур.

Удирдлагын дохионуудын үүрэг :

 S = 1 Эхлэх дохио ба clock –оор синхрончилогдоно.
Load = 1 Шифт регистрт өгөгдөл параллел ачаалагдана.
RST = 1 Тоолуурын утгыг тэглэнэ.
Q1 Шифт регистрийн хамгийн бага (LSB) бит
SR = 1 Shift register right буюу шифт регистр баруун тийш шифт хийгдэнэ.
INCR = 1 Тоолуурын утгыг 1 –ээр нэмэгдүүлнэ.
DI Шифт регистрийн ахлах (MSB) битэд холбогдоно.
Z = 1 Тоолуурын утга 7 гэдгийг заана.




0 comments:

Post a Comment