Thursday, October 24, 2013

8. Washing machine-2013

Доорх горимоор ажилладаг угаалгын машины удирдлагын хэлхээг зохионо уу. Үүнд:
- Угаалгын машинд зоос хийснээр ажиллаж эхлэх ба УС ШАХАХ, УГААХ, ЗАЙЛАХ, СЭГСРЭХ гэсэн горимоор ажиллана. Хэрэв ДАХИЖ УГАА гэсэн товчлуур дарагдвал УГААХ, ЗАЙЛАХ горим нь давтаж ажиллана. СЭГСРЭХ горимд ажиллаж байхад нь угаалгын машины таг сөхөгдвөл горим түр зогсох ба таг хаагдсан үед үргэлжлүүлэн ажиллана. Энэ систем хугацаа тоолох 1 тоолууртай бөгөөд горимууд бүгд ижил хугацаанд үргэлжилнэ. Тоолуур зоос хийсэн агшнаас ажиллаж эхлэх ба тодорхой хугацаа тоолж дуусаад TC сигнал хэлбэржүүлж , өөрөө цэвэрлэгдэн дахин хугацаа тоолж эхлэнэ. Угаалгын машинд сэгсрэх горимд ажиллаж байхад таг сөхөгдвөл тоолуур мөн зогсох ёстой ба таг хаагдахад тоолж байсан хугацаагаа үргэлжлүүлэн тоолно.

0 comments:

Post a Comment