Thursday, October 10, 2013

Тоон электроник 1-2012

A гэсэн 4 битийн нэг тоолуур, E болон F гэсэн 2 flip-flop -оос тогтсон тоон систем өгөгдөв. 4 битийн A тоолуур нь A4, A3, A2, A1 гэсэн 4 ширхэг flip-flop-оос тогтох ба A4 flip-flop  нь хамгийн ахлах бит буюу MSB-г илэрхийлнэ. Start дохио ирсэнээр системийн ажиллагаа эхлэх ба A тоолуур ба F flip-flop-ийг цэвэрлэнэ (clear хийгдэнэ.). Үүний дараагаар Clock pulse  болгонд тоолуурын утга нэгээр нэмэгдэх ба зогсох үйлдэл хүртэл үргэлжилнэ. Тоолуурын ахлах битүүд болох A3 болон A4-ийн утгаас хамаарч систем дараах байдлаар ажиллана.
Хэрэв A3=0 бол E flip-flop-ийн утга 0 болох ба тоолуур үргэлжлүүлэн тоолно.
Хэрэв A3=1 бол E flip-flop-ийн утга 1 болно.
A3=1 бөгөөд A4=0 үед тоолуур үргэлжлүүлэн тоолно.
A3=1 бөгөөд A4=1 үед Fflip-flop-ийн утга 1 болох ба дараагийн clock pulse-д систем зогсоно. Дээрх үйлдлийн дагуу ажилладаг тоон системийг хийж гүйцэтгэ. 

0 comments:

Post a Comment