Алхамын хөдөлгүүрийг удирдах схем зохиох. Алхамын хөдөлгүүрт өсгөгчөөр дамжуулж хүчдэлийг залгадаг. (Зураг 1). Өсгөгчийн схем нь нөгөө талаас микроконтроллерийн удирдлага эсвэл тактын генератораас удирдагддаг.
Удирдлагын схем нь түүнд өгөгдсөн импульсийн дарааллыг хөдөлгүүрийн ороомогт шаардлагатай дараалалтай нам ба өндөр түвшин болгож хувиргадаг (Зураг2). Энд залгасан чөлөөт явалтын диоднууд нь өсгөгчийн схемийг хамгаална. хоёр ороомгийн удирдлагад тухай бүр тухай бүр хоёр ороомог зэрэг өдөөгдөнө. Нэг туйлтай (униполяр) хоёр ороомгийн удирдлагад L11, L12, L21, L22 гэсэн 4 ороомог байдаг. Эдгээрийн хүчдэлийг тодорхой хугацааны дарааллаар өгдөг (Зураг3). Эдгээр өгөгдлийг ашиглан алхамын хөдөлгүүрийг удирдах схемийг JK триггер ба логик элементүүдийг ашиглан зохио.
0 comments:
Post a Comment