Бодлого 1: Зураг1 өгөгдсөн систем нь ойролцоолон дөхөх аналог тоон хувиргагчийн схем юм. Энэ систем нь 4-н сигналаас хамааран удирдагдах бөгөөд энэхүү системийг ажиллуулах дарааллын логик хэлхээг Зураг 2-т өгөгдсөн хугацааны диаграмыг ашиглан зохио.
Энэхүү аналог-тоон хувиргагч нь SAMPLE, CONVERT гэсэн 2 оролттой, DONE ба RUNгэсэн хоёр гаралтай систем юм. SAMPLE (S) сигнал нь хэрэв 1-тэй тэнцүү байвал sample and hold төхөөрөмж аналог оролтыг шууд дамжуулах ба 0-той тэнцүү болсон бол 1-аас 0 болсон үеийн аналог утгыг гаргана. Мөн энэ сигнал хувиргагч бэлэн болсон тохиолдолд утгыг Тоон утга бичих төхөөрөмжид гаргах үйлдлийг гүйцэтгэнэ. CONVERT (C) сигнал 0-оос 1 болох үед А-Т хувиргагч хувиргалтыг хийж эхэлнэ. Хувиргагчийн гаралтын DONE (D)сигнал нь хувиргалт бэлэн болсныг 0-оос 1 болон мэдэгдэх бөгөөд CONVERT сигнал 1 болсон тохиолдолд буцаад 0 болно. RUN (R) сигнал нь Тоон утга бичих төхөөрөмжийн ажиллах боломжтой эсэхийг мэдэх сигнал юм. Хэрэв энэ сигнал 1 болон өөрчлөгдвөл заавал хувиргалтыг эхлэх ёстой бөгөөд 0 болвол хувиргалтыг зогсоох ёстой.
0 comments:
Post a Comment